Д.Мөнхзул Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Мөнхзул Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга боллоо

May be an image of 6 people, people standing and indoor

/2022.09.19/: 2022 оны есдүгээр сарын 05-17-ны өдрүүдэд Румын Улсын Мамаиа хотноо өсвөрийн шатарчдын 14, 16, 18 насны ангиллын ДАШТ зохион байгуулагдлаа.

Охидын 15-16 насны ангилалд дэлхийн шатрын холбооны мастер Даваахүүгийн Мөнхзул 11 өргөөс 8.5 оноо авч хожигдолгүй түрүүлжээ. Тэрээр найман жилийн өмнө 2014 онд ӨАБНУ-ын Дурбан хотноо зохиогдсон өсвөрийн шатарчдын ДАШТ-ийн 8 хүртэлх насны ангилалд тэргүүн байр эзэлж анхны цомоо өргөж байв. Одоо түүнийг дэлхийн хошой аварга хэмээн зүй ёсоор нэрлэнэ.

Дэлхийн шатрын холбооны олон улсын мастер /WIM/ цолны болзол хангасан Д.Мөнхзул нь дараах амжилтыг үзүүлээд байгаа юм.

  • 2014, 2022 оны Өсвөрийн шатарчдын ДАШТ-ийн аварга
  • 2017, 2018 оны Сурагчдын ДАШТ-ийн аварга
  • 2014, 2016 оны Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга
  • 2015, 2019 оны Сурагчдын ДАШТ-ийн Мөнгөн медаль
  • 2022 оны Дэлхийн шатрын 44-р олимпиадад Монгол Улсын шигшээ багийн нөөц тоглогч

May be an image of 7 people, people standing and indoor

Маргааш 17 хэмийн дулаан, багавтар үүлтэй
Маргааш 17 хэмийн дулаан, багавтар үүлтэй
 
🔴ШУУД: Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан
🔴ШУУД: Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.