Энэ ням гарагт “Автомашингүй өдөр“ болно
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Энэ ням гарагт “Автомашингүй өдөр“ болно

2022 оны 09 дүгээр сарын 25 буюу энэ ням гарагт “Автомашингүй өдөр" болно.

Дэлхийн “Автомашингүй өдөр” жил бүрийн 09 дүгээр сарын 22-ны өдөр тохиодог бөгөөд дэлхийн хотуудын нэгэн адил Улаанбаатар хот 2009 оноос хүрээлэн буй орчин болоод нийгэмд автомашины хэрэглээнээс үүдэн учирч буй сөрөг нөлөөг багасгахад олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор тус өдрийг зохион байгуулж тэмдэглэж ирсэн.

Энэ жил уг арга хэмжээг Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны 383 жилийг ойг угтан 2022 оны 09 дүгээр сарын 25-ны ням гарагт автомашингүй өдрийг зохион байгуулах юм.

Энэхүү арга хэмжээний үеэр нийслэл Улаанбаатар хотын нийгмийн салбарын олон талт арга хэмжээ мөн иргэдэд эрүүл, аюулгүй, эрсдэлгүй, ээлтэй орчин бүрдүүлэхээр хийж, хэрэгжүүлж байгаа ажлаа танилцуулах юм.

Иймд их хотын иргэд та бүхэн нэг өдрийг автомашинаас татгалзаж, гэр бүлийн хүрээнд эрүүл амьдралын хэв маягыг эрхэмлэн, урлаг, соёл, спортын олон талт арга хэмжээнд хамрагдан идэвхитэй өнгөрүүлэхийг хүсье!

Японы иргэн Таэко Иманагаг Улаанбаатар хотын “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа
Японы иргэн Таэко Иманагаг Улаанбаатар хотын “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа
 
НҮБ-ын хүн амын сантай энэ онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар санал солилцлоо
НҮБ-ын хүн амын сантай энэ онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар санал солилцлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.