Б.Энхзул залуучуудын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Энхзул залуучуудын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

1 хүн болон дотор гэх мэтийн зураг байж болно

/2021.08.20/ Эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд спортын мастер Батбаатарын Энхзул барилдаж мөнгөн медалийн эзэн боллоо.

Тэрбээр, өчигдөр шигшээ барилдаанд “Буэнос Айрес-2018” залуучуудын олимпийн наадмын аварга, өсвөр үеийн ДАШТ-ий алт, мөнгөн медальт АНУ-ын Эмили Кинг Шилсонд 0:10 харьцаагаар ялагдаж ийнхүү үзүүрлэлээ.

Б.Энхзул шөвгийн наймд өсвөр үеийн ЕАШТ-ий хошой хүрэл медальт Польшийн Наталья Валцакыг цэвэр ялсан.

Харин хагас шигшээд өсвөр үе, залуучуудын ЕАШТ-ий хүрэл медальт Туркийн Зехра Демирханыг 9:4-өөр ялсан юм.

Бөхийн төрлүүдийн 2021 оны залуучуудын ДАШТ тав дахь өдрөө ОХУ-ын Уфа хотод үргэлжилж байна.

Тусгай хэрэгцээт хүүхдүүдэд зориулсан нэг цэгийн үйлчилгээг нээнэ
Тусгай хэрэгцээт хүүхдүүдэд зориулсан нэг цэгийн үйлчилгээг нээнэ
 
Ерөнхийлөгч өө, жоомоо алах гээд байшингаа шатаав!
Ерөнхийлөгч өө, жоомоо алах гээд байшингаа шатаав!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.