ҮЙЛ ЯВДАЛ: АН-ын гишүүд С.Эрдэнэд шаардлага хүргүүлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮЙЛ ЯВДАЛ: АН-ын гишүүд С.Эрдэнэд шаардлага хүргүүлнэ

/2022.09.15/ Өнөөдөр болох үйл явдлын тойм мэдээг хүргэж байна.

09.00 цагт Улаанбаатар зочид буудалд Монгол Улсын Шинжлэх ухааны анхны төв байгууллага болох Судар бичгийн хүрээлэнд орчин цагийн Газарзүйн шинжлэх ухаан үүссэний 98 жил, Газарзүй-Цэвдэг судлалын хүрээлэн байгуулагдсаны 60 жил, Геоэкологийн хүрээлэн байгуулагдсаны 25 жилийн хурал болно. Утас: 88007709, 99717977

09.00 цагт МҮХАҮТ-д Монгол Улсад эрчим хүчний салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд "Эрчим хүчний шилжилт ба тогтвортой хөгжил" эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 99127866

09.00 цагт Кемпински зочид буудалд "Сүрьеэгүй Ази тивийг бий болгох арга замыг хайх нь" олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 89647777

09.00 цагт "Корпорэйт конвешин төв"-д Монголын дүрс оношилгооны эмч нарын 27 дахь удаагийн үндэсний чуулган болно. Утас: 93116060

10.00 цагт МҮХАҮТ-д "Монгол-Вьетнамын Бизнес уулзалт" болно.

10.00 цагт Тусгаар тогтнолын ордонд жендэрийн эрх тэгш байдлын “ОРОЛЦЪЁ, ТӨЛӨӨЛЬЕ” удирдах ажилтны хэлэлцүүлэг болно.

11.00 цагт Сүхбаатарын талбайд АН-ын гишүүд тус намын залуучуудын холбооны талаар мэдэгдэл хийж, "Шонхор тауэр"-т очиж, УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэд шаардлага хүргүүлнэ.

11.00 цагт "Шонхор Тауэр"-т АН-ын 4/11 МЭДЭЭЛЛИЙН ЦАГ болно. Утас: 91000017

12.00 цагт Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Амбулаторийн 4 паюхарт тус эмнэлгийн захирал Б.Хишигжаргал, Цусны төвийн удирдлага, эмч, мэргэжилтнүүд донороос үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай нэвтрүүлж Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчний тооноос хасах болсон талаар мэдээлнэ. Утас: 91118403, 93116060

14.00 цагт "UB Grand" зочид буудалд Геронтологийн үндэсний төв, Эрүүл мэндийн яамнаас “Номхон далайн баруун бүсийн эрүүл насжилтын арван жилийн төлөвлөгөө”-г танилцуулах болон настанд ээлтэй нийгмийг бий болгоход салбар дундын оролцоог нэмэгдүүлэх хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас: 85906688, 93163554

15.00 цагт "Туушин" зочид буудалд Биржийн бус зах зээлд 1 их наяд төгрөг бүртгэсний цан цохих ёслол болно. Утас: 91197636

УКРАИН: Сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл
УКРАИН: Сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл
 
ФОТО: Он дамжин хэрэгжиж буй 31 төсөл байна
ФОТО: Он дамжин хэрэгжиж буй 31 төсөл байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.