/2022.09.14/: Тайвань дахь нэгэн ахмадын асрамжийн газар тайчигч хөлслөн ахмад настнууддаа шоу үзүүлэхээр болжээ.
Энэхүү арга хэмжээгээ тэд Намрын дунд сарын баярыг тэмдэглэсэн гэж тайлбарласан байна.
Намрын дунд сарын баяр буюу Сарны баяр нь Хятадын соёлын уламжлалт баяр бөгөөд тухайн улирлын улаан буудай, будааны ургац хураасныг тэмдэглэдэг аж.
Харин уг үйл ажиллагааны бичлэг нь интернэтэд байршсанаар гэрлийн хурдаар таржээ. Уг бичлэгт ажилтнууд хөгжмийн хэмнэлээр алга ташиж харин тайчигч эмэгтэй бүжиглэж байгаа нь харагддаг байна. Ахмадууд ч уг арга хэмжээнд сэтгэл дүүрэн байгаа нь илт харагдана.
Бичлэг олон нийтийн сүлжээнд тарсны дараа асрамжийн газар ихээхэн шүүмжлэлд өртсөн бөгөөд ажилтнууд уучлалт гуйсан мэдэгдэл хийсэн байна. Мэдэгдэлд, “Энэхүү арга хэмжээний зорилго нь оршин суугчдыг хөгжөөж, баярлуулах явдал байв. Бид ийм үйлдэл гаргасандаа маш их харамсаж байна" гэжээ.
Үүний дараа олон зуун хүн Фэйсбүүк платформ дээр энэ талаарх санал бодлоо хуваалсан бөгөөд тэдний талд орох хүмүүс ч багагүй байна.
Бичлэгийг доорх холбоосоор орж үзнэ үү.
Эх сурвалж: Ladbible