Нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 36,5 хувиар өсчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 36,5 хувиар өсчээ

/2022.09.14/: Есдүгээр сарын 2-оос есдүгээр сарын 8-ны өдрүүдэд 7,934 автомашин, 999 чингэлэг нийт 976.5 мян.тн нүүрс экспортод гарсан нь өмнөх оны мөн үеэс 306 хувь буюу 3 дахин өссөн үзүүлэлттэй байна.

Оны эхнээс 15,947.8 мян.тн нүүрс гарснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 36.5 хувиар өсөв.

7 хоногт 327 автомашин, 222 чингэлэг буюу оны эхнээс 1,012.4 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 8.8 хувийн өсөлттэй байна.

Төмрийн хүдэр, баяжмалын тухайд 836 автомашин, 926 чингэлэг буюу оны эхнээс нийт 2,789.1 мян.тн-ыг экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 49 хувиар буурчээ.

Төв банк оны эхнээс энэ сарын 8-ны өдрийн байдлаар 12.58 тонн алт худалдан авчээ.

Эрдэс бүтээгдэхүүний экспорт дунджаар 65 хувийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал, нүүрс 88.6 хувь, зэсийн баяжмал 83.5 хувь, төмөр 55.2 хувь, алт 62.9 хувь, цайр 99.2 хувь тус тус байна.

Эх сурвалж: УУХҮЯ

УИХ-ын дарга Г.Занданшатар БНСВУ-ын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд Ле Минь Хоан-ыг хүлээн авч уулзлаа
УИХ-ын дарга Г.Занданшатар БНСВУ-ын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд Ле Минь Хоан-ыг хүлээн авч уулзлаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.