/2022.09.14/ Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгийг сонгон шалгаруулах явцад зарим албан тушаалтны хариуцлагагүй байдлаас үүдэн тэтгэлэг авсан хоёр оюутанд асуудал үүссэн. Өмнө нь Засгийн газрын тэтгэлэгийг авч суралцсан байсан. Дараа нь Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт давхар хамрагдсан байна гэдэг асуудал үүссэн. Үүнийг Засгийн газрын зүгээс холбогдох шалгаруулсан газар, авлигатай тэмцэх газарт хандан хяналт шалгалтын ажиллагааг явуулж байна. Үүнтэй холбоотойгоор бусад тэтгэлэг авсан оюутнуудын мөнгө цаг тухайдаа шийдэгдэхгүй байна гэдэг гомдол ирсэн. Энэ асуудлыг Ерөнхий сайдын зүгээс маш богино хугацаанд шийдвэрлэж, мөн бусад оюутнуудын төлбөр мөнгөтэй холбоотой асуудлыг гацаанаас гаргах чиглэлийг өгсөн.