Элон Маск твиттерийг авах үгүйг шүүх шийднэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Элон Маск твиттерийг авах үгүйг шүүх шийднэ

Twitter logo

/2022.09.14/: Твиттерийн хувьцаа эзэмшигчид Илон Маск-д тус компанийг 44 тэрбум доллараар худалдах гэрээг батлахаар болжээ.

Энэхүү шийдвэрийг тус компанийн Сан Франциско дахь төв оффисын хөрөнгө оруулагчид гаргасан байна.

Дөрөвдүгээр сард Твиттер өөрийн платформыг дэлхийн хамгийн баян хүн болох Илон Маскт худалдахаар тохиролцсон юм.

Analysis: Elon Musk's possible takeover of Twitter is unsettling for many  Black users | CNN

Гэвч ноён Маск платформ дээрх спам болон бот хэрэглэгчдийн талаар Twitter өөрийг нь төөрөгдүүлж худал мэдээлсэн гэж мэдэгдсний дараа хэлэлцээр эсрэг тийшээ хандаж эхэлсэн юм.

Тэрээр тавдугаар сард тус компанийг худалдан авах хүсэлгүй болсон гэж мэдэгдсэн ч Твиттерийн зүгээс гэрээний заалтаар ноён Маск гэрээнээс буцах боломжгүй гэж мэдэгджээ.

Твиттерийн зүгээс өөрийн платформыг мөнгө олох боломжтой өдөр тутмын идэвхтэй хэрэглэгчдийнхээ 5 хүрэхгүй хувь нь (зар сурталчилгаа үзэх боломжтой хүмүүс) роботууд гэж мэдэгджээ. Ноён Маск харин бодит байдал дээр энэ нь хэд дахин илүү байж магадгүй гэж үзэж байна.

Твиттер одоогоор 32 тэрбум доллараар үнэлэгдэж байгаа нь ноён Маскийн санал болгосон 44 тэрбум доллараас хамаагүй доогуур байна.

Өнөөдрийн санал хураалт Твиттерийн хууль ёсны мөрдлөгийг эцэслүүлж болох байсан ч хувьцаа эзэмшигчид ноён Маскийг шүүхэд өгөх ногоон гэрлийг тус компанид өгсөн байна.

Тэд ирэх аравдугаар сард АНУ-ын Делавэр мужийн шүүхийн өмнө уулзахаар төлөвлөжээ. Шүүх хурлын үеэр ноён Маск компанийг худалдаж авах эсэхийг шүүгч шийдэх аж.

Peiter Zatko

Тус компанийн Аюулгүй байдлын албаны дарга асан хэлэхдээ "Твиттер аюулгүй байдлын стандартаас арван жилээр хоцорсон" гэж мэдэгдсэний дараа Твиттер ноён Затког ажлаас нь халсан бөгөөд хийсэн мэдэгдэл нь худал гэсэн тайлбарыг өгчээ.

Ноён Затко Элон Маскийн тус платформын талаарх төсөөлөлтэй санал нийлж байсан хэдий ч хийсэн мэдэгдэлдээ энэ тухай дурдаагүй байна.

Өнгөрсөн долоо хоногт ноён Маскийн өмгөөлөгчид шүүгч Твиттерийн шүгэл үлээгчийн мэдүүлгийг шүүхэд ашиглахыг зөвшөөрнө гэж мэдэгджээ.

Эх сурвалж: ВВС

Хөгжмийн зохиолч Б.Долгион бусдад хутгалуулжээ
Хөгжмийн зохиолч Б.Долгион бусдад хутгалуулжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.