МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг ОУОХ-д айлчилж байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг ОУОХ-д айлчилж байна

/2022.09.13/: ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшигийг Лозанн хотноо хүлээн авч уулзлаа.

ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг өчигдөр буюу есдүгээр сарын 12-ны өдөр ОУОХ-ны төв байранд зочилж, спорт-олимпизмын өнөөгийн байдал, шинэ тутам хөгжиж буй спортын төрлүүдийг тэр дундаа и-спорт, таеквондо, брейкинг, дугуйн төрлүүдийг дэмжих, ОУОХ-ны 2020+5 Олимпын хөтөлбөрийн хүрээнд хамтран гүйцэтгэх үйл ажиллагааны талаар ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бахтай санал солилцлоо.

Байгаль орчинд ээлтэй ногоон хөтөлбөр болон Олимпын төгөл байгуулах ОУОХ-ны санаачилгыг дэмжих МҮОХ-ны оролцоо, Олимпын цогцолбор төслийг хэрэгжүүлэх зэрэг мэдээллийг солилцохын ялдамд ОУОХ-ны Ерөнхийлөгчийг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2023 оны наймдугаар сарын 16-ны өдөр нээлтээ хийх Зүүн Азийн залуучуудын наадамд оролцохыг урьсан байна.

Өнөөдөр МУ-д байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30 жилийн ойн өдөр
Өнөөдөр МУ-д байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30 жилийн ойн өдөр
 
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоол батлахыг дэмжсэнгүй
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоол батлахыг дэмжсэнгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.