/2021.08.19/: Нийслэлийн хэмжээнд 2021 онд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр 105 га талбайд ойг нөхөн сэргээх ажлыг зохион байгуулснаас ойжуулалтын ажлыг 30 га, ойн зурвасыг 50 га, ногоон зурвасыг 25 га талбайд ойжуулалт ойн нөхөн сэргээлтийн мэргэжлийн байгууллагын эрхтэй аж ахуй нэгжээр гүйцэтгүүлэн захиалагчийн хяналтыг тавьж ажиллаж байна.
НИТХ-ын 2018 оны 17/9 дүгээр тогтоолоор батлагдсан "Нийслэлийн хүн амын ус хангамжийн аюулгүй байдлыг хангах, ариун цэврийн байгууламжийн ашиглалтыг сайжруулах дэд хөтөлбөр"-ийн хүрээнд Нийслэлийн Байгаль орчны газар, Ус сувгийн удирдах газартай хамтран үйлдвэрлэлийн ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын бүс буюу Баянгол дүүргийн 20 дугаар хороо мах комбинатын гүний худгуудын 50 га талбайд мод тарих ажлыг гүйцэтгүүлэн тухайн сав газартаа зонхилон ургадаг Улиас, Хайлаас, Бургас гэх 3 төрлийн навчит модоор ногоон зурвасын ажлыг гүйцэтгүүлээд байна.
Эх сурвалж: НБОГ