/2022.09.02/: Энэ оны наймдугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Хорих 413 дугаар ангийн хоригдол ногооны талбай дээр ажиллаж байх үедээ оргосон хэрэг гарсан.
Тэгвэл оргодол Б.Баянбаатарыг Сэлэнгэ аймгийн Мандал сумаас 20 орчим км зайд Нурамт гэх газраас цагдаагийн байгууллагаас 2022 оны есдүгээр сарын 02-ны өдрийн 09 цаг 20 минутын үед мэдээллийн дагуу шуурхай ажиллаж баривчиллаа.