Путин Горбачёвыг оршуулах ёслолд оролцохгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Путин Горбачёвыг оршуулах ёслолд оролцохгүй

Mikhail Gorbachev and Vladimir Putin in 2004

/2022.09.02/: ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ЗХУ-ын сүүлчийн удирдагч Михаил Горбачёвыг оршуулах ёслолд оролцохгүй гэж Кремль мэдэгдлээ.

Ноён Путины ажлын хуваарь маш шахуу байгаагаас түүнийг бямба гарагт болох арга хэмжээнд оролцох боломжгүй гэж хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдэв.

Мягмар гарагт Горбачёв нас барсан Москвагийн эмнэлэгт Оросын төрийн тэргүүн хүндэтгэл үзүүлсэн гэж тэр хэлэв.

Горбачёвын шинэчлэл нь хүйтэн дайныг зогсооход тусалсан боловч Путины хувьд ЗХУ задран уналаа хэмээн халаглаж байсан гэдэг.

2005 онд ОХУ-ын ерөнхийлөгч ЗСБНХУ задран унасныг "XX зууны геополитикийн хамгийн том сүйрэл" гэж хэлж байсан юм.

Гэсэн хэдий ч ноён Путин лхагва гарагт Горбачёвын гэр бүлд эмгэнэл илэрхийлсэн цахилгаандаа түүнийг "дэлхийн түүхийн үйл явцад асар их нөлөө үзүүлсэн улс төр, төрийн зүтгэлтэн" гэж тодорхойлсон байна.

Пүрэв гарагт Оросын төрийн телевизээр Путин Москвагийн клиникийн төв эмнэлэгт Горбачёвын шарилын дээр улаан сарнай тавьж байгааг харуулсан байна.

Russian Politician Zhirinovsky Laid To Rest, Putin Makes Rare Appearance

"Харамсалтай нь ерөнхийлөгчийн ажлын хуваарь түүнийг оршуулгын ёслолд очих боломжгүй байхаар шахуу байгаа тул өнөөдөр хийхээр шийдсэн" гэж Песков сэтгүүлчдэд хэлэв.

Горбачёвыг оршуулах ёслол олон нийтэд нээлттэйгээр, Москвагийн Баганат танхимд болно.

Дараа нь түүнийг хотын Новодевичий оршуулгын газарт 1999 онд нас барсан эхнэр Раисагийнх нь дэргэд оршуулна.

Эх сурвалж: BBC

Цэцэрлэгийн шинэ зохицуулалтаар мянган ээж ажилтай, орлоготой болжээ  
Цэцэрлэгийн шинэ зохицуулалтаар мянган ээж ажилтай, орлоготой болжээ  
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.