/2021.08.19/ Саид Моллай Монгол улсын нэрийн өмнөөс медаль хүртсэн ч намайг хүлээн авч уулзаагүй, шагнаж урамшуулаагүй Засгийн газарт гомдож байна гэв.
Тэрбээр "Намайг орон сууц, их хэмжээний мөнгөөр шагнуулсан гэх маш олон худал мэдээлэл гарсан. Үнэндээ би ямар ч орон сууц аваагүй. Монгол Улсын нэрийн өмнөөс мөнгөн медаль хүртсэн мөртлөө надад юу ч өгөөгүйд гомдож байна. Монголд ирсний дараа надад олон хүн баяр хүргэсэн. Би үүнд баяртай байдаг. Гэхдээ Монголд ирээд 10 хоносон ч Засгийн газар болон МҮОХ-ноос хэн ч ирж уулзаагүй. Гэхдээ би Монголын ард түмэнд гомдоогүй тэд надад чин сэтгэлээсээ баяр хүргэсэн" гэж UBN.mn сайтад ярилцлага өгчээ.
Эх сурвалж: UBN.mn