/2021.08.19/: Офицеруудын ордноос Таван шар хүртэл 23,7 км дугуйн зам тавих ажил 2021.05.14-ний өдөр эхэлсэн.
Энэхүү ажил удаашралтай байгаагаас Нийслэлийн Засаг даргын 2021.08.02-ны өдрийн шуурхай зөвлөгөөнөөс дугуйн замын ажлыг хариуцан ажиллах үүргийг Хотын Ерөнхий менежерт өгсөн.
Дээрх үүргийн дагуу дугуйн замын ажилд хяналт тавьж одоогоор 5000 у/м хучилт хийлгэн дугуйн зам дагуух үүсмэл хогийг цэвэрлэх үүргийг гүйцэтгэгч байгууллагад өгсөн боловч биелүүлээгүй юм.
Иймд өчигдөр орой дугуйн зам дагуу үүссэн хог хаягдлыг цэвэрлүүлэхээр Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-т үүрэг даалгавар өгч өнөө өглөө хөдөлгөөн эхлэхээс өмнө биечлэн шалгаж хянав.
Цаашид дугуйн зам дагуу үүссэн хог хаягдлыг цэвэрлэх ажлыг Хот тохижилтын газар ОНӨААТҮГ хариуцан ажиллах болно.
Эх сурвалж: УБ хотын ЗАА