Япон-Монголын хууль зүйн шинжлэх ухааныг судалж, найрсаг харилцааг бэхжүүлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Япон-Монголын хууль зүйн шинжлэх ухааныг судалж, найрсаг харилцааг бэхжүүлнэ

/2021.08.19/ Япон Улсын Хууль зүйн яамны харьяа сургалт, судалгааны хүрээлэнтэй хамтран ажиллана.

Тус яамны харьяа байгууллага болох Хууль зүйн үндэсний хүрээлэн нь Япон улсын Хууль зүйн яамны харьяа Сургалт, судалгааны хүрээлэнтэй хамтран ажиллах чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Уг арга хэмжээг цахимаар зохион байгуулсан бөгөөд энэ үеэр талууд харилцан мэндчилгээ дэвшүүлж, санал солилцов.

Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд Японы Улсын Сургалт, судалгааны хүрээлэнгийн Ерөнхийлөгч Ноён Тошинобу Үэтоми болон Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал, доктор Х.Эрдэм-Ундрах нар оролцсон юм.

- Хоёр улсын хууль зүйн шинжлэх ухааныг судлах, хөгжүүлэх, хууль зүйн эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хамтарсан судалгаа, бүтээл туурвих, хурал, семинар, сургалтыг зохион байгуулах зэрэг хүрээлэн хоорондын ололт амжилтыг улам зузаатгаж, цаашид хоёр байгууллагын найрсаг харилцааг бэхжүүлэхээр тохиролцлоо.

Эх сурвалж: Хууль зүй, дотоод хэргийн яам

Эрүүлжүүлэх байранд өнжиж байгаа иргэдийн тоо буурахгүй байна
Эрүүлжүүлэх байранд өнжиж байгаа иргэдийн тоо буурахгүй байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.