С.Эрдэнэ: С.Одонтуяа, О.Цогтгэрэл нарын 4 гишүүнийг АН-ын гишүүнчлэлээс хаслаа
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Эрдэнэ: С.Одонтуяа, О.Цогтгэрэл нарын 4 гишүүнийг АН-ын гишүүнчлэлээс хаслаа

/2022.08.29/ АН-ын дарга С.Эрдэнэ Төрийн ордонд хэвлэлийн хурал хийлээ.

Тэрээр:

-ҮХНӨ-ийг баталсан нь хууль бус гэж үзэж байна. Үндсэн хуульд Үндсэн хуулийн бус аргаар хүрч, өөрчилсөн төрийн түрэмгийлэл боллоо.

Хоёрдугаарт, Ардчилсан намын нэр дээр сонгогдсон УИХ-ын гишүүдэд үндсэн дүрмийн дагуу холбогдох чиглэлүүдийг өгсөн. Харамсалтай нь Үндсэн хуулийг батлах явцад зарим нэг гишүүн энэ чиг үүргийг биелүүлэлгүйгээр өөрсдийн эрх ашиг сонирхлын үүднээс оролцсон. АН-ын үндсэн дүрмийн хороо уржигдаж хуралдаж эдгээр гишүүдтэй хариуцлага тооцлоо. Тодруулбал, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Ш.Адьшаа, Б.Бейсен нарыг АН-ын үндсэн дүрмийг ноцтой зөрчсөн гэж үзэн, 8 жилийн хугацаатай гишүүнчлэлээс хасах шийдвэр гаргасан гэв.

Хууль бусаар тарвага агнасан этгээдүүдийн буу болон тарвагыг хураажээ
Хууль бусаар тарвага агнасан этгээдүүдийн буу болон тарвагыг хураажээ
 
Хангайн бүс: Уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүс байна
Хангайн бүс: Уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүс байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.