Т.Дэлгэрсайхан нэрээ татаж, Э.Болормаа өрсөлдөгчгүй боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Дэлгэрсайхан нэрээ татаж, Э.Болормаа өрсөлдөгчгүй боллоо

/2022.08.29/: Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал аймгийнхаа Засаг даргыг сонгох асуудлаар хуралдаж байна.

Ховд аймгийн Засаг даргад МАН-ын Удирдах зөвлөлөөс нэр дэвшүүлсэн Э.Болормаа болон заалнаас нэр дэвшүүлсэн аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайхан нар өрсөлдөж байсан. Тэгвэл нэр дэвшигч Т.Дэлгэрсайхан нэрээ татжээ. Тодруулбал, Ховд аймгийн МАН-ын бүлэг амралтын өдрүүдэд хуралдаж, Т.Дэлгэрсайхан нэрээ татахаар тохирсон аж. Тэрээр энэ талаар Ховд.мн сайтад мэдээлэл өгөхдөө "Бид бүлгээрээ хуралдсаны үр дүнд нэрээ татахаар шийдвэр гаргасан" гэлээ.

Ингэснээр Ховд аймгийн Засаг даргаар Э.Болормаа сонгогдох нь тодорхой болов.

У.Хүрэлсүх: Эмэгтэй бизнес эрхлэгчдийн хүндрэл, бэрхшээлүүдийг шийдвэрлэхэд онцгой анхаарна
У.Хүрэлсүх: Эмэгтэй бизнес эрхлэгчдийн хүндрэл, бэрхшээлүүдийг шийдвэрлэхэд онцгой анхаарна
 
Ерөнхийлөгч өө, жоомоо алах гээд байшингаа шатаав!
Ерөнхийлөгч өө, жоомоо алах гээд байшингаа шатаав!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.