/2022.08.29/ Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнгөрсөн баасан гарагт Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2 дахь заалт, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.4, 19.5 дахь хэсгийг үндэслэн Улсын Их Хурлын 2022 оны ээлжит бус чуулганы үргэлжлэх хугацааг сунгах тухай захирамж гаргасан билээ.
Дээрх захирамжаар 2022 оны наймдугаар сарын 22-ноос 26-ны өдрүүдэд товлон зарласан Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы үргэлжлэх хугацааг энэ сарын 31-ний өдрийг хүртэл сунгасан юм. Энэ дагуу чуулган маргааш хаана.
Мөн чуулган өндөрлөхөөс өмнө Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулж, сайд нарыг томилох юм.