/2022.08.29/ Ховд аймгийн ИТХ-ын VIII хуралдаан өнөөдөр болж Засаг даргаараа МАН-ын Удирдах зөвлөлөөс нэр дэвшүүлсэн Э.Болормааг сонголоо. Тэгвэл Ховд аймгийн шинэхэн Засаг дарга Болормаа гэж хэн бэ.
Тэрээр эдийн засагч мэргэжилтэй. АНУ-ын Колумбын их сургуулийг хөгжлийн бодлогын чиглэлээр Төрийн удирдлагын магистр зэрэг хамгаалсан. Мөн АНУ, БНСУ, БНХАУ зэрэг орнуудад Дэлхийн банк, Ногоон уур амьсгалын сан, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк зэрэг олон улсын байгууллагад ажиллаж байжээ.
Түүний хөрөнгө орлогын мэдүүлэг /ХОМ/-ийг танилцуулж байна.
- Өөрийн орлого: 96 сая
- Орон сууц: 2.1 тэрбум
- Үнэт эдлэл: 30 сая
- Хадгаламж дотоодын банк: 164 сая
- Хадгаламж гадаадын банк: 510 сая
- Авлага: 20 сая
- Зээл: 1.1 тэрбум
- Автомашингүй, малгүй, газаргүй.