/2021.08.18/ "И-Монголиа 2"-ыг энэ оны аравдугаар сарын 1-нээс хэрэглэгчдэд хүргэх аж.
Үүнтэй холбоотойгоор Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ, “Монгол Улсын иргэн дунджаар таваас 12 бичиг баримттай. "И-Монголиа-2" системд энэ бүх бичиг баримтуудыг байршуулна. Мөн хиймэл оюун ухаан ашиглан тухайн иргэнд зориулсан үйлчилгээг санал болгоно" гэв.
Мөн тэрбээр, "Жолооны үнэмлэхээ мартаад машинаа бариад явж байтал цагдаа зогсоогоод хурууны хээгээр нь таныг мөн гэдгийг баталсан байхад үнэмлэхгүй хэмээн торгодог. Энэ асуудлуудыг шийднэ.
Түүнчлэн виз бөглөхөд гадаад паспортынхоо бүх датаг оруулдаг. Тэр бүх мэдээллийг гаргаж өгнө. Ингэснээр лавлагаа тодорхойлолт авах нь багасна. Иргэдийн хувьд олон бичиг баримт аваад явах шаардлагагүй болно” гэсэн юм.