Шахмал түлшний түүхий эд, барьцалдуулагчийн нөөц бүрдүүлэхийг даалгалаа
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шахмал түлшний түүхий эд, барьцалдуулагчийн нөөц бүрдүүлэхийг даалгалаа

/2021.08.18/Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаах сайжруулсан шахмал түлшний түүхий эд /мидлинг/ болон барьцалдуулагчийн нөөц бүрдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг даалгалаа.

Мөн тус үйлдвэрийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг БНХАУ-ын Эрээн хотоос татан авах, түүхий эдийн авто тээвэрлэлтийн хэвийн үйл ажиллагааг хангахыг үүрэг болголоо.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Таван толгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан билээ.

Тус компанийн санхүүжилт, үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг хангахтай холбоотой зарим асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр болж байсан юм.


Одоогийн байдлаар нийслэлийн зургаан дүүргийн нийт есөн агуулахад 11,663 тн, баруун бүсийн үйлдвэрийн хашаанд 2413 тн буюу нийт 14,005 тн түлшний нөөцтэй байгаа аж.

Эх сурвалж: zasag.mn

Монголд 3 хүн тутмын 1 нь хэт их цагаар ажилладаг
Монголд 3 хүн тутмын 1 нь хэт их цагаар ажилладаг
 
П.Наранбаяр: Сурагчид сонголт хийж сурна гэдэг нь боловсролын маш том үзүүлэлт
П.Наранбаяр: Сурагчид сонголт хийж сурна гэдэг нь боловсролын маш том үзүүлэлт
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.