Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо шинэ цэцэрлэгтэй боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо шинэ цэцэрлэгтэй боллоо

/2022.08.24/: Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороонд 250 хүүхдийн цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо.

Тус хороо нь төв замаас алслагдсан байршил буюу 1 дүгээр хорооллын арын дэнжийн гэр хороололд байршилтай бөгөөд тус хорооны хүүхдүүд өөрийн гэрт ойрхон сургуулийн өмнөх боловсрол эзэмших боломжтой боллоо.

Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлж, Инжхами ХХК барилга угсралтын ажлыг гүйцэтгэлээ. Инжхами ХХК нь 2020 онд СХД-ийн 113 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг гэрээт хугацаанд ашиглалтад оруулсан байна.

Хөгжлийн банкны чанаргүй зээлийн 514,5 тэрбум төгрөгийг эргэн төлүүлээд байна
Хөгжлийн банкны чанаргүй зээлийн 514,5 тэрбум төгрөгийг эргэн төлүүлээд байна
 
Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.