/2022.08.24 / ҮХЦ-ийн тогтоолтой холбоотойгоор УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар хэлэлцэж байна. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлж байгаа юм.
УИХ-ын гишүүн Д.Ганбат:
-Үүний үр дагавар маш хүнд. Би ҮХЦ-ийг гэмт хэрэг хийсэн гэж үзэж байна. Үүний захиалагч нь хэн бэ. Та нар юу гэж бодож байна. Энэ гэмт хэрэг цааш үргэлжлээд төгс төгөлдөр болох гээд байна. УИХ шалгуулах ёстой юм биш үү. Ард түмнээс мандат аваад сууж байгаагийн хувьд би шалгуулна. Манай нам ч гэсэн шалгуулах байх.
Бүх зүйлийг эсрэгээр нь шийдэж байна. Авлига, албан тушаал, гэмт хэрэг гэдэг ердийн зүйл болчихсон. Би ҮХЦ-ийн гишүүдийг өөрсдөө ийм зүйл хийгээгүй гэж бодож байна. Цаанаас нь хүмүүс захиалсан байх. Улс төрийн хүчин ч байж мэднэ, ямар нэг хүмүүс ч байж мэднэ. Ард түмэн юу гэж бодож байгааг тэднээс асуух ёстой. Та нар ард түмнийг ингэж доромжилж болохгүй. Үүний үр дагавраар маш олон сайд солигдох байх. Энэ бүхнийг чинь иргэд даахгүй шүү гэлээ.