/2022.08.24/: Украин улс ЗХУ-ын засаглал дууссаны 31 жилийн ойг тэмдэглэхээр бэлтгэж байна.
Украины тусгаар тогтнолын өдрөөр ОХУ-аас ямар нэгэн халдлага үйлдэх өндөр эсрдэлтэй байгаа гэдгийг Володимир Зеленський анхааруулав.
Хоёрдугаар сарын 24-ний дайралтаас хойш зургаан сар болж байгаа энэ өдөр Оросууд нийслэл Киев рүү дахин халдлага үйлдэхээр бэлтгэж байна гэж барууны болон Украины эрх баригчид мөн сэрэмжлүүлж байна. Мягмар гарагт АНУ бүх иргэдээ тус улсаас гарахыг уриалж, Орос ойрын хэдэн өдөр иргэний болон засгийн газрын дэд бүтцийг онилно гэж үзэж байгаагаа мэдэгдэв.
Киевийн эрх баригчид Тусгаар тогтнолын өдрийг тохиолдуулан нийслэлд олон нийтийн цугларалт хийхийг хориглов. Киевийн төв гудамжаар явдаг уламжлалт жагсаалын оронд олзлогдсон, устгасан Оросын цэргийн техник хэрэгслийг үзүүлэн болгожээ.
Өнгөрсөн амралтын өдөр Оросын хэт үндсэрхэг үзэлтний охины машинд бөмбөг тавьж хөнөөсөн явдалд Оросууд Украиныг буруутгаж байгаа бөгөөд энэ хэрэг явдлаас шалтгаалсан хэлмэгдүүлэлт гарах вий гэх болгоомжлолыг нэмэгдүүлсэн байна. Дарья Дугинагийн оршуулга мягмар гарагт Москвад болсон бөгөөд түүний аав Александр Дугин зөвхөн Украинд ялалт байгуулснаар түүний төлсөн үнийг зөвтгөж чадна гэж мэдэгджээ.
Лхагва гарагт АНУ Украины тусгаар тогтнолын өдөртэй давхцаж, Украины зүүн болон өмнөд хэсэгт тулалдаж буй хэсгийг бэхжүүлэх зорилгоор Украинд 3 тэрбум долларын аюулгүй байдлын шинэ тусламж үзүүлэхээ зарлана гэж албаныхан мэдэгдэв. .
60 орны төлөөлөгч оролцсон Крымын асуудлаарх онлайн бага хурлын үеэр Зеленський “Хэрэв дэлхий Украины дайнд ядарч туйлдсанаа харуулбал энэ нь бүх дэлхийд томоохон аюул заналхийлнэ” гэж хэлсэн байна.
Тэрээр мөн Крымийг Украинд буцааж авахаа амласан бөгөөд энэ нь Украины хамт ЕХ-ны нэг хэсэг болно гэж мэдэгджээ. "Энэ бүхэн Крымээс эхэлсэн, Крымээр дуусах болно" гэж Зеленскьий хэлэв.
Эх сурвалж: Theguardians