
Аймаг, нийслэлээс ирүүлсэн 2026 оны 10 дугаар сарын 18-19-ний өдрийн явцын урьдчилсан мэдээллээр улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийт 16 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Үүнээс:
- Нийслэлд: Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт-2 дуудлага, мэдээлэл,
- Орон нутагт: Увс аймаг-1, Хөвсгөл аймаг-10, Хэнтий аймаг-2, Завхан аймаг-1 буюу нийт 5 аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрт нийт 16 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Улсын хэмжээнд суурьшлын бүсэд айл өрхүүдийн ойролцоо орж ирсэн 4 баавгайг аюулгүй болгож агнасан, 2 баавгайг үргээж, суурьшлын бүсээс гаргаж мод руу явуулж, аюулгүй болгосон, 6 дуудлага мэдээллийн дагуу орон нутгийн шуурхай баг эрэн хайх ажиллагаа явуулсан.
Эдгээрээс нийслэл болон орон нутагт бүртгэгдсэн 4 дуудлага мэдээлэл батлагдаагүй байна.
Улсын хэмжээнд нийт 44 баавгайг аюулгүй болгожээ. Эдгээр баавгайг халдваргүй болохыг тогтоосон тохиолдолд тухайн орон нутгийн музей, судалгаа шинжилгээний байгууллагад шилжүүлнэ гэв.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.