ЦАГ АГААР | Цас орж, цасан шуурга шуурна
 

ЦАГ АГААР | Цас орж, цасан шуурга шуурна

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг, говь, талын нутгаар салхи шуургатай байх тул үзэгдэх орчин хязгаарлагдаж, даваа гүвээнд, халтиргаа гулгаатай байхыг анхааруулж байна.

10-р сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Архангай, Өвөрхангайн ихэнх, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Төв аймгийн хойд, Хэнтийн баруун хойд, Өмнөговийн баруун сумдын нутгаар 0.0-4.0 мм нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг, говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр -4...-9 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр +1...+6 градус дулаан, бусад нутгаар 0…-5 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. -3...-5 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. -2...-4 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. -4...-6 градус хүйтэн байна.

05 цагт Улаанбаатар: -9 градус хүйтэн, харьцангуй чийг 64 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

УИХ дахь АН, МАН-ын бүлэг болон ХҮН намын зөвлөл хуралдана
УИХ дахь АН, МАН-ын бүлэг болон ХҮН намын зөвлөл хуралдана
 
Ормузын хоолой далайн минд өртөж, хоёр нефть тээвэрлэгч хөлөг шатсан гэжээ
Ормузын хоолой далайн минд өртөж, хоёр нефть тээвэрлэгч хөлөг шатсан гэжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.