
Говь-Алтай аймгийн Цогт болон Дэлгэр сумын Гуулин тосгонд малын гоц халдварт годрон өвчин гарч, 30 гаруй өрхийн 16 мянган ямаа өвчилж, устгал, халдваргүйжүүлэлтийн ажил явагдаж байгаа талаар Говь-Алтай аймгийн Алтай телевиз мэдээлжээ.
Энэ тухай салбарын сайд Ц.Идэрбат хийсэн мэдээлэлдээ 28 өрхийн 637 ямаа өвчилж, халдварын голомтыг хязгаарлах зорилгоор 15 өрхийн 5,871 ямааг зориудаар устгалд хамруулаад байгаа талаар ярьсан бөгөөд халдвар тараасан гэх үржлийн ухна нийлүүлэгдсэн 10 аймгийн 13 байршилд тандалт хийж байгаа гэв.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат өнөөдөр хийсэн мэдээлэлдээ "Шинэ вакцины тунг гаргах, үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажлыг цаг хугацаанд нь шахаж, шуурхай зохион байгуулах шаардлагатай. Үүний зэрэгцээ ямааны годрон өвчний вакциныг технологийн дагуу чанартай үйлдвэрлэх, компанийн менежментийг зөв голдиролд оруулж, дотоодын вакциныг зах зээлийн эрэлтэд нийцүүлэн нийлүүлэхэд онцгой анхаарах хэрэгтэй" гэжээ.
Цогт сумын ИТХ-ын дарга болон Засаг даргын орлогч нарын хууль бусаар авчирсан 12 тооны ухна годрон өвчин тараасан байж болзошгүй талаарх мэдээлэл цацагдаад байгаа. Холбогдох байгууллагаас өвчин тарах эрсдэл бий болгосон этгээдүүдээр өвчний улмаас гарсан бүх зардлыг гаргуулна гэдгээ мэдэгдээд байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.