
Чуулганы ирц бүрдэхгүй 3 ч удаа УИХ-ын чуулган хойшилсны эцэст өнөө өглөө 38:30-ийн бүлэг уулзалджээ. Ингээд “Гучийн” бүлэг талаас Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, Ж.Бат-Эрдэнэ нар, 38-ын талаас Ерөнхийн нарийн бичгийн дарга Я.Содбаатар зэрэг гишүүд байлцжээ. Тэд юун түрүүнд чуулганы гацааг гаргаж 14:00 цагаас Г.Тэмүүлэнг Хууль зүйн сайдаар томилох дээр тохирчээ.
Ерөнхий сайд Н.Учрал “Гучийн” бүлгийн төлөөлөлтэй одоо уулзах гэнэ. Харин үдээс хойш МАН-ын бүлэг хуралдах тов гарсан байна. Энэ уулзалтаар талууд уулзаж бүх нарийн асуудлаар тодорхой, шийдэлтэй уулзалт хийхээр гарц хайх аж. Эх сурвалжийн мэдээлснээр нэг мөсөн бүх гомдол, саналаа эцэслэж цааш явах тохироотой байгаа гэнэ.
Т.Бат
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.