Л.Энх-Амгалан Н.Учралын араас “хутга дүрэх” явуургүй үйлдэл биш үү
 

Л.Энх-Амгалан Н.Учралын араас “хутга дүрэх” явуургүй үйлдэл биш үү

Ерөнхий сайд Н.Учрал болон түүний хамаарал бүхий хүний дуулиан хоёр өдөр донсолгов. Ард түмнээ хайрлаж, ард түмэндээ ногдол ашиг тараах гэж байгаа "Баатар" өнөөдөр түмэн хүний "хараал" хүртлээ.

Н.Учрал өнөөдрийг хүртэл хэр баргийн мөнгөний хэрэгт хутгалдаагүй нэр цэвэр "манлайлал" үзүүлж байсан гэхэд хилсдэхгүй. Гэтэл түүний талаар "Ерөнхий сайдын ээж Ж.Цэцэгмаагийн нэр дээр байх “Их Засаг Кингс Скүүл” 3.5 тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ нь Боловсролын яамнаас зарласан ачаалал тэнцвэржүүлэх, төрөлжүүлэх чиглэлийн санхүүжилт" гэж Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир "шүгэл үлээсэн" байдаг.

Гэтэл энэ бүхний хажууд Ашиг сонирхол, авилга албан тушаалын шууд шинжтэй уг асуудалд Боловсролын сайд Л.Энх-Амгалан чимээгүй удсан нь сонирхолтой. Өнөөдөр сошиалд дүүжлэгдэж байгаа хүн бол Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир түүний албан тушаал бол төрийн жинхэнэ албан хаагчийн хүрч болох хамгийн өндөр хэргэм зэрэг гэхэд буруудахгүй. Тийм ч учраас Төрийн нарийн бичиг гэж хүн бол аливаа яам, тамгын газрын "гал тогоог" бүрэн хариуцаж явдаг хүмүүс байдаг. Харин яамдын сайд нар улс төрийн томилгоогоор ирж явдаг. Иймдээ ч салбарын үйл ажиллагаа, гал тогоог Засгийн газар, Улсын Их хурал, байнгын хороодод хамгаалж "хаацайлах" ёстой хүн Боловсролын сайд гэсэн үг.

Төрийн нарийн бичгийн дарга мэдэгдэл хийж байхад Боловсролын сайд Л.Энх-Амгалан хаана байв?

Яг үнэндээ Боловсролын сайд Л.Энх-Амгалан Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очироо нохойд барьдаг мод шиг "золиосонд" гаргачих вуудаа. Энэ бүх дуулиан газар авч байхад тээр сүүлд тайлбар хийсэн болж, Төрийн нарийнаа хаяж Ерөнхий сайдаа л өмөөрлөө. Гэтэл Ерөнхий сайд өөрийгөө хаацайлж АТГ-ын гадна талбайд "Албан хаагч нар ажлын төлөвлөгөө ч юм уу эксел файл явуулж, Миний нэр хүндэд халдаж байна" гэх мэдэгдэл хийв. Процессоос харвал Төрийн нарийн бичгийн даргыг золиос болгож, Боловсролын сайдын улс төрийн "зодоон" эхлүүлэх "адын" бодол байх магадлалтай. Өөрөөр хэлбэл “зориудаар” энэ бүхний эхлүүлсэн гэж хэлж болохоор байна.

Өчигдрын дуулианд Н.Учрал "барьц" алдаж байхад Л.Энх-Амгалангийн адын бодол нь биелэлээ олов бололтой. Энэ намрын улс төрийн зодооны эхлэлийг тавих цаад санаа нь Л.Энх-Амгалан дараагийн Ерөнхий сайдад сонгогдох өндөр рейтингтэй улстөрчдийн нэгээр нэрлэгддэг. Бүр цаашилбал Монгол Улсын Ерөнхийлөгчийн сэнтийд ч залрах боломжтой. Тиймдээ ч өөрийн том өрсөлдөгч Н.Учралын араас чимээгүй “хутга дүрэх” явуургүй үйлдэл нь энэ байх.

Гэтэл Л.Энх-Амгалан начир дээрээ ажлаа хийж чадаагүйг өнөөдөр бид харж байна. Боловсролын салбарын сайд атал яам дотор нь юу болж байгааг мэдэхгүй байх боломжтой юу? Бүхэл бүтэн 50 тэрбум төгрөгийн төсөв өргөн барьж байхад салбарын сайд нь мэдээгүй байна гэдэг Л.Энх-Амгалан боловсролын салбарыг хэрхэн авч явж байгааг үгээр хэлүүлэх шаардлагаггүй.

Харин тэр өөрийгөө ээлжит нэгэн Ерөнхий сайдын дүрд хувирган төсөөлөн суугаа юм биш биз. Н.Учрал хийж чадаж байхад насаараа улстөрд хүчин зүтгэсэн Л.Энх-Амгалан өөрийгөө чадна гэж итгэж байгаа байх.

Б.АМИ

Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярыг АТГ-аас шалгаж эхэлжээ
Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярыг АТГ-аас шалгаж эхэлжээ
 
БНСУ-ын хаягжуулалтын загварыг МОНГОЛД нэвтрүүллээ
БНСУ-ын хаягжуулалтын загварыг МОНГОЛД нэвтрүүллээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.