
Ховд аймагт харамсалтайгаар амиа алдсан А.Амина охины гэр бүлийнхнийг Нийслэлийн захиргаанаас хүйтний улирлыг дуустал түрээсийн байраар хангахаар болжээ.
Энэ талаар хохирогчдын өмгөөлөгчөөр ажиллаж буй өмгөөлөгч Р.Булгамаа “Хотын даргын зөвлөх Б.Сүхбаатар хүлээн авч уулзлаа. Ховдоос ирээд тэвдэж яваа аавыг түр суурьших байранд түр хугацаагаар суурьшуулахаар боллоо. Хотын даргадаа баярлалаа. Бид хотын захиргаанаас гараад явж байна. Маргааш өглөө түрээсийн байрандаа орно" хэмээсэн байна.
Уг хэрэгт холбогдуулан дөрвөн этгээдийг саатуулан баривчлаад байгаа билээ.