Монгол, Хятад, Орос улс хилийн хамгаалалтын хамтарсан сургуулилт хийнэ
 

Монгол, Хятад, Орос улс хилийн хамгаалалтын хамтарсан сургуулилт хийнэ

Монгол, Хятад, Оросын хилийн хамгаалалтын хүчний хоёр дахь хамтарсан сургуулилт есдүгээр сарын эхээр зохион байгуулагдана гэж БНХАУ-ын Үндэсний батлан хамгаалах яам мэдээллээ.

“Хилийн хамгаалалтын хамтын ажиллагаа-2026” нэртэй тус сургуулилтаар хил орчмын бүс нутагт тагнуул, хорлон сүйтгэх ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, тэдгээрийг таслан зогсоох чиглэлд хамтарсан дадлага хийх аж.

Сургуулилтын хүрээнд гурван улсын хилийн хамгаалалтын хүчнүүд хамтарсан төлөвлөлт хийх, эрэн хайх ажиллагаа явуулах, уялдаа холбоотой цохилт өгөх болон баривчлах ажиллагаа зохион байгуулах, сэжигтнийг харилцан шилжүүлэн өгөх зэрэг дадлага сургуулилтыг хийхээр төлөвлөжээ.

БНХАУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлснээр энэхүү сургуулилтын гол зорилго нь гурван улсын хоорондын стратегийн харилцан итгэлцлийг бэхжүүлэх, хилийн хамгаалалтын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, мөн хил орчмын бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой байдлыг хамтран хангахад оршиж байна.

Монгол, Хятад, Оросын хилийн хамгаалалтын хүчний ийм төрлийн анхны хамтарсан сургуулилт 2025 оны есдүгээр сард зохион байгуулагдсан байна. Энэ удаагийн арга хэмжээ нь тус хамтын ажиллагааны хоёр дахь удаагийн сургуулилт болж байгаа юм.

Эх сурвалж: Xinhua

Их хэмжээний “Монжура“ тариаг хууль бусаар хил нэвтрүүлэхийг ЗАВДЖЭЭ
Их хэмжээний “Монжура“ тариаг хууль бусаар хил нэвтрүүлэхийг ЗАВДЖЭЭ
 
ОХУ шатахууны нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад ОНЦГОЙ анхаарна гэв
ОХУ шатахууны нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад ОНЦГОЙ анхаарна гэв
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.