
Намрын улс төр Н.Учралын Засгийн газрыг унагахаар эхэллээ. Ардчилсан намын 41 гишүүн Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан бол гадаадад яваа Ж.Баясгалан гишүүн ирсэн даруйдаа гарын үсгээ зурахаа илэрхийлжээ.
Ингэснээр экс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан нарын гарт кабинетээ аваад удаагүй Н.Учралын хувь заяа ирлээ гэсэн үг. Хэрэв Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалангийн “халаасны” гэгддэг 30 гаруй гишүүн Засгийн эсрэг кноп дарахад байгуулагдаад жил ч хүрээгүй одоогийн Засгийн газар унаж таарна. Л.Оюун-Эрдэнэ, Д. Амарбаясгалангийн талаас урвуулж үзээд ч 22-хон гишүүнтэй байхад л Засгийн газар огцорч таарна.
Нөгөө талаас Ерөнхий сайд Н.Учрал “Хэдэн сайдаа солиод цааш үргэлжлүүлье” хэмээн нам дотроо хөл алдан гүйж яваа гэнэ. Зарим сайд гэдэгт Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Аж үйлдвэр Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нар орж, “тэднийг мултлах” тохироо явагдаж байгаа гэнэ.
Энэ тохироог зөвшөөрүүлэх амаргүй. Эхлээд нам дотроо сөрөг хүчний бүлэгтэйгээ учраа олж, цаашлаад Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нарыг эрх баригч намын дарга өөрөө царай алдах болж байна. Хэрэв намын дотоод зодоон зөөлөрсөн гэж үзвэл Ардчилсан намд нэмж сайдын суудал амлах, зарим улс төрийн тохироо хийх зэрэг хүндхэн хэлцлүүд Н.Учралыг хүлээж байна.
Ажлаа аваад саяхан 100 хоногоо дүгнүүлсэн Н.Учрал Ерөнхий сайд бензин шатахууны хомсдол, үнийн өсөлт, инфляцын галзуурал гэх мэт нийгэм, улс төрийн хүндхэн даваа шалгуур сорилттой нүүр тулж байгаа.
Т.Бат
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.