Эрүүл мэндийн байгууллагууд анх удаа үйлчилгээний стандарттай боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрүүл мэндийн байгууллагууд анх удаа үйлчилгээний стандарттай боллоо

/2024.05.10/: "Эрүүл мэндийн үйлчилгээнд тавих шаардлага" MNS 7014:2023 стандартыг боловсруулан батлуулснаар эрүүл мэндийн байгууллагууд анх удаа үйлчилгээний стандарттай боллоо.

Энэхүү стандартаар эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлж буй эрүүл мэндийн ажилтанд болон эрүүл мэндийн байгууллагын гадна, дотно орчин, ажлын байранд тавих ерөнхий шаардлагыг тогтоосон.

Стандарт нь эрүүл мэндийн ажилтнуудаас гадна эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлж байгаа иргэн биеэ хэрхэн авч явах, эмч ажиллагсдын зүй ёсны шаардлагыг биелүүлэх зэрэг агуулгыг багтаасан өргөн хүрээтэй юм.

Түүнчлэн үндэсний сургагч 93 багшийг бэлтгэж, "Эрүүл мэндийн үйлчилгээнд тавих шаардлага" MNS 7014:2023 стандартыг эрүүл мэндийн байгууллага, эрүүл мэндийн ажилтан, ард иргэдэд сурталчлах, хэрэгжилтийг зохион байгуулах ажлыг эхлүүлээд байна.

Өнөөдөр ялимгүй хур тунадастай, 9-11 хэмийн дулаан байна
Өнөөдөр ялимгүй хур тунадастай, 9-11 хэмийн дулаан байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.