“Go Мongolia” арга хэмжээнд Япон улсын нэр хүндтэй төлөөлөгчид оролцлоо
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Go Мongolia” арга хэмжээнд Япон улсын нэр хүндтэй төлөөлөгчид оролцлоо

May be an image of 5 people and text that says 'G モン'

/2024.05.07/: Япон Улсын Токио хотын Нэрима дүүрэгт болсон “Go Mongolia” арга хэмжээг жил бүр болдог “Хаврын баяр”-тай хамтатган хийсэн.

Арга хэмжээнд Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяши, Япон Улсын Зөвлөхүүдийн танхимын гишүүн, Газар, дэд бүтэц, зам тээвэр, аялал жуулчлалын Дэд сайд Ш.Доко, Японы Ёс зүйн нийгэмлэгийн тэргүүн Н.Ито, Японы Аялал жуулчлалын холбоо (JATA)-ны дэд Ерөнхийлөгч Ю.Хара, Японы аялал жуулчлалын холбоо (ANTA)-ны дэд Ерөнхийлөгч Т.Комаи, Японы Ази, Номхон далайн эдийн засаг, байгаль орчны судалгааны хүрээлэнгийн тэргүүн Ш.Кавасака нар оролцож баяр хүргэлээ.

May be an image of 3 people

Япон Улсын жуулчид нь Монгол орон аялал жуулчлал хөгжсөн цагаас эхлэн тасралтгүй ирж байгаа жуулчдын тоонд ордог. Хоёр орны соёл, спорт, хүмүүнлэгийн үйл ажиллагаа өргөн хүрээнд явагддаг тул монголчууд япон жуулчдад хүндэтгэлтэй элэгсэг ханддаг.

May be an image of 4 people

Тэд манай орны түүх, соёл, ёс заншил, нүүдэлчдийн өвөрмөц амьдралыг таашаадаг бөгөөд тусгай сонирхлын аялал болох цэцэг, эрвээхий ажиглах, мод тарих, тариалангийн талбайгаар зочлох зэрэгт ахимаг насныхан групээрээ ирж их сонирхдог бол залуус нь морь унах, өндөр ууланд авирах зэрэг аяллуудыг илүүтэй сонирхдог. Мөн од харах аялал нас харгалзахгүйгээр тэдэнд хамгийн сонирхолтой бүтээгдэхүүний нэг байдаг.

May be an image of 1 person, clarinet and text

May be an image of 5 people, crowd and text

Эх сурвалж: БОАЖЯ

Олон жил царцсан барилгын каркасуудыг буулгах үүргийг холбогдох албаныханд өглөө
Олон жил царцсан барилгын каркасуудыг буулгах үүргийг холбогдох албаныханд өглөө
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын 16 дугаар бага хуралд оролцох үеэрээ зарим улс орны павильонд зочиллоо