Нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн иргэдийн эрх зөрчигдөж байгаа талаар мэдээлэл хийлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн иргэдийн эрх зөрчигдөж байгаа талаар мэдээлэл хийлээ

/2024.05.06/: Чингэлтэй дүүргийн прокурорын газраас нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн иргэдийн эрх зөрчигдөж байгаа талаар болон анхаарах асуудлаар дүүргийн удирдах ажилтнуудад мэдээлэл хийлээ.

Тодруулбал, тус прокурорын газраас нийтэд тустай ажил хийлгэх ялын хэрэгжилтийг шалгахад, ялтны мэргэжил, ур чадварыг харгалзахгүйгээр хог хаягдал цуглуулах, тээвэрлэх зэрэг хот тохижилтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанид ажиллуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчиж байгаа нийтлэг зөрчил илэрсэн байна.

Тус хуульд зааснаар шүүхийн шийдвэрт тусгайлан заагаагүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн иргэний эрүүл мэндийн байдал, эзэмшсэн мэргэжил, ур чадварыг харгалзан уг ялыг гүйцэтгүүлэх ёстой. Гэтэл дээрх байдлаар ажиллуулах нь ялтны эрхийг зөрчиж байгаа хэлбэр тул цаашид нутгийн захиргааны байгууллагаас анхаарч ажиллахыг зөвлөжээ.

Нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн ялтныг ажиллуулах байгууллагын жагсаалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас 2023 онд шинэчлэн батлаж, ажил хийлгэх байгууллагын хүрээг өргөжүүлсэн байна. Тиймээс уг тушаалд нэр дурдагдсан байгууллагууд хуулийг нэг мөр хэрэгжүүлж, ялтны эрхийг зөрчихгүй байхад анхаарах шаардлагатай.

Эх сурвалж: УЕПГ

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд “Говь Хангай төгөл” цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг эхлүүллээ
Өмнөговь аймгийн Даланзадгад суманд “Говь Хангай төгөл” цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг эхлүүллээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.