Х.НЯМБААТАР: “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат монголын ард түмний бүх л боломжийг насан туршдаа идэж, хэрэглэсэн
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.НЯМБААТАР: “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат монголын ард түмний бүх л боломжийг насан туршдаа идэж, хэрэглэсэн

/2024.05.06/: Өнөөдрийн нийслэлийн удирдлагуудын шуурхай хуралдаанаар шинээр тавих замтай холбоотой асуудлыг хэлэлцлээ.

Хуралдаад Нийслэгийн Засаг дарга Х.Нямбаатар оролцож дараах байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр, ХУД-ийн III хороо, Говийн замыг “Мишээл экспо”-той холбох зам тавих гэхээр “Эрэл” компанийнхан нийтийн эрх ашгийн төлөө 800 метр газар чөлөөлөх гэж жил гаруй ажил саатуулсан. Сүүлд ашиглахаа больсон төмөр замыг нь албадан чөлөөлөх ажлыг хийсэн. Өнөөдөр үлдсэн хэсэг газрыг чөлөөлж, энэ ажлыг эхлүүлнэ.

“Эрэл”-ийн Б.Эрдэнэбат гэж монголын ард түмний бүх л боломжийг насан туршдаа идэж, хэрэглэж, газрын баялгийг хүртэл ховх сорсон. Эцэс сүүлд нь гадаадын казинод аваачиж тушаасан. Стадион тойрсон газар Б.Эрдэнэбатынх. Зүүн дөрвөн замыг тойрсон газар бүгд Б.Эрдэнэбатынх. Хотын өнгөтэй өөдтэй бүх газрууд “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат гэдэг хүний мэдэлд очсон. “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат СОТ 2-ыг бас л авсан.

Яагаад монголын ард түмний энэ хүртэх ёстой бүх шимийг нь хүртчихээд шүүхийн шийдвэр гарчхаад байхад 800 метр газар чөлөөлдөггүй юм. Нийслэлийн замын хөгжлийн газар, Газар зохион байгуулалтын албаныхан өнөөдөр техниктэй очиж, газрыг нь чөлөөлөөд ажлаа эхлүүлнэ. Нийтийн эрх ашиг нэгдүгээр байх ёстой.

Сэтгүүлч А.Баярмааг өчигдөр баривчилжээ
Сэтгүүлч А.Баярмааг өчигдөр баривчилжээ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын 16 дугаар бага хуралд оролцох үеэрээ зарим улс орны павильонд зочиллоо