10 автомашин хулгайлсан этгээдүүдийг илрүүлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

10 автомашин хулгайлсан этгээдүүдийг илрүүлжээ

/2024.05.06/: Цагдаагийн байгууллагаас энэ оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрөөс 30-ны өдрийн хооронд тээврийн хэрэгсэл хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, таслан зогсоох зорилгоор "Тээврийн хэрэгсэл-2024" арга хэмжээг зохион байгуулжээ.

Уг арга хэмжээний хүрээнд нийслэлийн Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан зэрэг 5 дүүргийн нутаг дэвсгэрт гадна зогсоолд байршуулсан 10 тээврийн хэрэгслийг хулгайлсан гэмт хэргийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Иймд иргэн та тээврийн хэрэгслээ харуул хамгаалалт, хяналтын камертай бүс, зориулалтын зогсоолд байршуулж, зам дагуу үйлчилгээний газраар үйлчлүүлэх үедээ тээврийн хэрэгслээ эзэнгүй, онгорхой орхихгүй байхыг анхааруулж байна.

Өнөөдөр багавтар үүлтэй, 23-25 хэмийн дулаан байна
Өнөөдөр багавтар үүлтэй, 23-25 хэмийн дулаан байна
 
ШИЙДВЭР: Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
ШИЙДВЭР: Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.