ШҮҮХ: Төрийн албан хаагч гадаадад эмчилгээ хийлгэсний нөхөн төлбөрийн 60-аас доошгүй хувийг төрөөс шаардах эрхтэй
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШҮҮХ: Төрийн албан хаагч гадаадад эмчилгээ хийлгэсний нөхөн төлбөрийн 60-аас доошгүй хувийг төрөөс шаардах эрхтэй

/2024.05.03/: Нэхэмжлэгч Б нь А аймгийн Засаг даргад холбогдуулж “гадаадад эмчилгээ хийлгэсний нөхөн төлбөрийн 60 хувь болох … төгрөгийг олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, … төгрөг олгохыг даалгах” нэхэмжлэл гаргажээ.

Төрийн албаны тухай хуульд төрийн албан хаагчид эмчилгээний нөхөх төлбөрийг олгохоор хуульчилсан ба Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан тухайн жилийн эмчилгээний төлбөрийн хэмжээнээс давсан хэсэг болон магадлан итгэмжлэл бүхий эмнэлгийн байгууллагын шийдвэрээр гадаад оронд эмчлүүлэх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд зардлынх нь 60-аас доошгүй хувийг төр хариуцахаар заасан байдаг.

Ингэхдээ Эрүүл мэндийн сайдын дэргэдэх гадаад оронд зайлшгүй шаардлагаар эмчлүүлсэн иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлаар санал гаргах орон тооны бус зөвлөл тухайн асуудлыг хэлэлцэн, шийдвэрийг харьяалагдах төсвийн захирагч буюу Засаг даргад албан бичгээр хүргүүлснийг үндэслэн төсвийн захирагч Төсвийн тухай хуульд заасан төсвийн зарлагын хэмнэлтээс хууль тогтоомжийн дагуу нөхөн төлөхөөр байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Эх сурвалж: ШҮҮХ

Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар “20 минутын хот” концепцийг хэрэгжүүлэх эрхзүйн цогц реформыг УИХ-д өргөн барьж байна
Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар “20 минутын хот” концепцийг хэрэгжүүлэх эрхзүйн цогц реформыг УИХ-д өргөн барьж байна
 
Нийслэлийн ЗДТГ-тай хамтран ажиллана
Нийслэлийн ЗДТГ-тай хамтран ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.