Хэвлэлийн эрх чөлөөний индекс: Монгол Улс анх удаа 109 дүгээр байрт бичигдэв
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хэвлэлийн эрх чөлөөний индекс: Монгол Улс анх удаа 109 дүгээр байрт бичигдэв

/2024.5.3/ Өнөөдөр Хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Энэ өдөр Хил хязгааргүй сэтгүүлчид олон улсын байгууллагаас улс орнуудын хэвлэлийн эрх чөлөөний байдлаар нь жагсаадаг. Энэ жагсаалтад манай улс анх удаа 109 дүгээр байрт бичигдлээ. Энэ жилийн хувьд нийт 162 орныг жагсаасан байна.

Хэвлэлийн эрх чөлөөний индекс:

2020: 73

2021: 68

2022: 90

2023: 88

2024: 109

Монголын хэвлэл мэдээллийн салбарын орчныг дараах байдлаар тодорхойлжээ.

Монгол Улсад телевиз голлох хэвлэл мэдээллийн хэрэгсэл хэвээр байна. Нийт зах зээлийн 60 хувийг эзэлдэг. МҮОНТВ нь олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл бөгөөд телевиз, радио, мэдээллийн сайттай, хамгийн олон хүлээн авагчтай. Өдөр тутмын сонины хувьд Өнөөдөр, Өдрийн сонин, Зууны мэдээ нь хамгийн олон уншигчтай. Мөн зургаан хэл дээр үйл ажиллагаа явуулдаг МОНЦАМЭ агентлаг бий.

Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд ил тод байдал тун муу. Хэвлэл мэдээллийн байгууллагууд нь хувийнх гэх боловч үнэн хэрэгтээ Засгийн газар болон улс төрийн намуудтай шууд хамааралтай гэдэг нь ил тод харагдана. Улс төрийн дарамтаас болж эрх чөлөөтэйгээр үйл ажиллагаагаа явуулах боломжгүй.

Хууль эрхзүйн хувьд сэтгүүлчдийг өндөр мөнгөн дүнгээр торгох, Эрүүгийн хуулиар шийтгэх зэрэг шийтгэлүүдтэй тул өөрийн хяналт, хязгаарлалтын улмаас эрэн сурвалжлах сэтгүүлзүй хийх боломжгүйд хүрдэг. Улстөрчид, УИХ-ын гишүүд, нийтийн албан тушаалтан, Засгийн газрын агентлагууд сэтгүүлчдийг худал мэдээлэл түгээсэн хэмээн шүүхэд өгөх явдал түгээмэл.

Эдийн засгийн хувьд гурван сая гаруйхан хүн амтай ч 260 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл ажилладаг. Хувийнх гэдэг ч үнэн хэрэгтээ эзэмшигчид нь улстөрчид байдаг бөгөөд өөрсдийн үзэл бодол, ашиг сонирхол, үйл ажиллагаагаа сурталчлах хэрэгсэл болгон ашигладаг. Маш бага цалин, их ажлын цагаас болоод сэтгүүлчид нь худалдагдаж, үүнээсээ болж нийгэм дэх сэтгүүлчдийн нэр хүнд нь унасан.

Харин яг одоогийн байдлаар сэтгүүлчдийн эсрэг хүчирхийлэл, хууль зүйн арга хэмжээ байна уу гээд харвал дараах баримтыг гаргажээ.

Үндэсний бичиг үсгийн баярын нээлт болно
Үндэсний бичиг үсгийн баярын нээлт болно
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын 16 дугаар бага хуралд оролцох үеэрээ зарим улс орны павильонд зочиллоо
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын 16 дугаар бага хуралд оролцох үеэрээ зарим улс орны павильонд зочиллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.