С.ЧИНЗОРИГ: Эмийн монопольтой холбоотой асуудлыг хуулиар зохицуулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.ЧИНЗОРИГ: Эмийн монопольтой холбоотой асуудлыг хуулиар зохицуулна

/2024.05.03/: Эрүүл мэндийн сайд С.Чинзориг эмийн үнийн асуудлаар цаашид ямар арга хэмжээ авах талаар өөрийн цахим хуудсандаа нийтэлжээ.

Тэрбээр, "УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар М.Оюунчимэг гишүүний асуусан эмийн үнэтэй холбоотой ноцтой зөрчлийг Эм, эмнэлгийн хэрэгслийн хуулийн шинэчлэл засаж чадах уу гэсэн асуултыг тавьсан.

Бид 30 жил эмийн асуудлаа хувийн хэвшлийн нуруун дээр даатгаад явж ирсэн. Эм гэдэг үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой стратегийн бүтээгдэхүүн учраас төрийн оролцоо, зохицуулалт, төрийн хяналт, нөгөө талаасаа төрийн дэмжлэг байх ёстой юм.

Улаан буудай, шатахууныг бид стратегийн бүтээгдэхүүн гээд асар их хэмжээний төрийн дэмжлэг үзүүлдэг, Татвараас чөлөөлдөг, санхүүгийн дэмжлэг хөнгөлөлттэй зээл олгодог.

Гэтэл эм ханган нийлүүлдэг байгууллагуудад төрөөс үзүүлдэг дэмжлэг гэж байхгүй явж ирсэн нь өрөөсгөл. Гэхдээ эмийн монопол байна гэдгийг үгүйсгэхгүй. Улсын хэмжээнд 400 гаруй эмийн ханган нийлүүлэх байгууллга байгаа ч импортоор орж ирж байгаа эмийн 85 хувийг 10 компани л нийлүүлж байна. Энэ нь эмийн салбарт тодорхой хэмжээнд монопол байна гэдгийг харуулж байгаа юм. Үүнийг энэ хуулиар зохицуулна гэж үзэж байгаа.

Хоёр дахь асуудал нь эм ханган нийлүүлэх байгууллагууд хоорондоо зуучлан дамжуулан борлуулалт хийдэг шат дамжлага бий болсныг хуулиар зохицуулалт хийж өгнө.

Ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөлтэй компаниуд өөрсдөө, өөр нэрээр охин компани хэлбэрээр жижиглэн худалдаа хийдэг асуудал түгээмэл болсон байна. Тиймээс эм ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллага жижиглэн худалдаа хийдэг байхыг хязгаарлана. Энэ мэтээр монопольтой холбоотой асуудлыг нэлээд өөрчилнө гэж үзэж байгаа. Эмийн зөвлөлтэй холбоотой Түр хороон дээр гарсан асуудлуудыг ч хуулийн төсөлд тусгасан" гэв.

“Учиртай гурван толгой” дуурийг Д.Сүхбаатарын талбайд тоглоно
“Учиртай гурван толгой” дуурийг Д.Сүхбаатарын талбайд тоглоно
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.