Вьетнамын Далайн Их сургуульд тэтгэлгээр суралцахыг урьж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Вьетнамын Далайн Их сургуульд тэтгэлгээр суралцахыг урьж байна

/2024.05.02/: Зам, тээврийн хөгжлийн яамнаас салбарын боловсон хүчнээ бэлтгэх, гадаад, дотоодын их сургуульд тэтгэлэгтэй суралцуулахад бодлогоор дэмжин ажиллаж байна.

Олон улсын далайн их сургуулиудын холбоо (IAMU)-ны албан ёсны гишүүн Вьетнамын Далайн их сургууль нь 2024-2025 оны хичээлийн жилд Монгол Улсын иргэдэд зориулан сургалтын төлбөр, оюутны дотуур байр, эрүүл мэндийн даатгал багтсан 100 хувийн тэтгэлгээр бакалаврын түвшинд 9, магистрын түвшинд 2, докторын түвшинд 2 тэтгэлэг олгоно.

Сонгон шалгаруулалтад оролцох иргэд 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 09.00 цагаас 06 дугаар сарын 11-ний өдрийн 17.00 цаг хүртэл Зам, тээврийн хөгжлийн яамны цахим хуудаст бүрдүүлэх материалыг хавсаргаж илгээнэ.

Жич: Бүртгэл зөвхөн цахимаар явагдана. Онлайн бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө бүртгүүлсэн материалаа ИЛГЭЭХ товчин дээр дарж баталгаажуулахыг анхаарна уу.

Тэтгэлэгтэй холбоотой тодруулах зүйл байвал ажлын өдрүүдэд 51-263171 дугаар утсаар холбогдох боломжтой.

Тавигдах шаардлага, болон бүрдүүлэх материалтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Эх сурвалж: ЗТХЯ

Нам, эвслүүдэд 2024 оны ээлжит сонгуульд оролцох батламж гардууллаа
Нам, эвслүүдэд 2024 оны ээлжит сонгуульд оролцох батламж гардууллаа
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.