Шүүхээс Л.Чинбатад хоёр сарын хугацаатай зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шүүхээс Л.Чинбатад хоёр сарын хугацаатай зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэжээ

/2024.05.02/: Гацуурт ХХК-ны захирал Л.Чинбатыг хоёр сарын хугацаатай зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэжээ.

Тодруулбал Л.Чинбат нь өөрийн фейсбүүкийн “chinbat lhagva” нэртэй цахим хуудаст 2023 оны зургаадугаар сарын 15-ны өдөр “Манай адууг туугаад явж байгаа малын хулгайч нартай тэмцэж байна. Цаашдаа ч тэмцэнэ. Малын хулгай, хулгайч нар хэрээс хэтэрлээ”. Хууль хяналтын байгууллагад гомдлоо гаргасан” гэх мэдээллийг оруулан цахим орчинд нийтэлж хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан хэрэгт холбогдуулан Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хүлээн авч хянан хэлэлцээд шүүгдэгч Л.Чинбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Худал мэдээлэл тараах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 02 /хоёр/ сарын хугацаагаар Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш гарах зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэжээ.

Эх сурвалж: Шүүхийн мэдээ

АНУ-ын бараг бүх их сургуулиудад Израиль болон Газын дайныг эсэргүүцсэн оюутнууд жагсаж байна
АНУ-ын бараг бүх их сургуулиудад Израиль болон Газын дайныг эсэргүүцсэн оюутнууд жагсаж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.