УБЦТС-ын баруун талын авто замыг хааж засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УБЦТС-ын баруун талын авто замыг хааж засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ

/2024.04.30/: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, УБЦТС-ын баруун талын авто зам Таван богд группын уулзвараас Ривер стоун хотхоны уузвар хүртэлх авто зам засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэх гэж байна.

Уг ажлыг 2024 оны тавдугаар сарын 03-ны өдрийн 23:00 цагаас 2024 оны тавдугаар сарын 05-ны өдрийн 08:00 цагийн хооронд хааж авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.

Тус ажлын хүрээнд: Хашлага өндөрлөж зорчих хэсгийн түвшинд тааруулах, зорчих хэсгийн гадаргуугийн усыг шингээх худаг суурилуулах, Тэгшилгээний үе болон асфальтбетон хучилтын ажил хийж гүйцэтгэнэ. Мөн хэвтээ тэмдэглэгээ болон босоо тэмдэг суурилуулах ажлууд хийгдэнэ.

Эх сурвалж: АЗХГ

Эрүүл мэнд, аялал жуулчлал, биотехнологийн салбарт хамтран ажиллахаар санал солилцов
Эрүүл мэнд, аялал жуулчлал, биотехнологийн салбарт хамтран ажиллахаар санал солилцов
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.