/2024.04.25/: НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс сансар огторгуйд зэвсэглэл байршуулахаар хөөцөлдөхөөс урьдчилан сэргийлэхийг бүх улс орнуудад уриалсан тогтоолд ОХУ хориг тавив.
АНУ, Японы дэвшүүлсэн уг тогтоолын төсөл нь 1967 оны Сансар огторгуйн гэрээнд тусгагдсан зарчмыг дахин батлахыг зорьсон юм.
Орос сансарт суурилсан, хиймэл дагуулын эсрэг цөмийн зэвсэг бүтээж байна гэж АНУ анхаарууллаа.
Орос улс одоо байгаа гэрээнд тууштай хандаж байгаагаа мэдэгдэв.
Лхагва гарагт дэвшүүлсэн төсөлд "бүх улсууд, ялангуяа сансрын томоохон хүчин чадалтай орнуудыг сансар огторгуйг энхийн зорилгоор ашиглах, сансарт зэвсгийн уралдаанаас урьдчилан сэргийлэх зорилтод идэвхтэй хувь нэмэр оруулахыг" уриалсан байна.
Мөн бүх талууд "Дэлхийн тойрог замд цөмийн зэвсэг болон үй олноор хөнөөх бусад төрлийн зэвсгийг тээвэрлэх аливаа объект байрлуулахгүй" гэж тохиролцсон Сансар огторгуйн гэрээг дагаж мөрдөхийг улс орнуудад уриалав.
Зөвлөлийн 15 гишүүний 13 нь дэмжсэн бол ОХУ хориг тавьсан байнгын таван гишүүний нэг нь эсрэг санал өгч, Хятад түдгэлзсэн байна.
Эх сурвалж: ВВС