АНУ Киевт нууцаар алсын тусгалтай пуужингууд өгчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ Киевт нууцаар алсын тусгалтай пуужингууд өгчээ

Ukraine war: US secretly gives Kyiv long-range missiles - BBC News

/2024.04.25/: Украин АНУ-аас нууцаар өгсөн алсын тусгалтай баллистик пуужингуудыг Оросын түрэмгийлэгч хүчний эсрэг ашиглаж эхэлснийг Америкийн албаныхан баталжээ.

Эдгээр зэвсэг нь АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены гуравдугаар сард баталсан 300 сая долларын тусламжийн багцын нэг хэсэг байсан бөгөөд энэ сард Украинд очсон байна.

Тэднийг эзлэгдсэн Крым дахь Оросын объектуудад цохилт өгөхөд одоогийн байдлаар нэг удаа ашигласан гэж АНУ-ын хэвлэлүүд мэдээлж байна.

Ноён Байден Украинд 61 тэрбум долларын тусламж үзүүлэх шинэ багцад саяхан гарын үсэг зурсан.

АНУ өмнө нь Украинд армийн тактикийн пуужингийн систем (ATACMS)-ийн дунд тусгалын хувилбарыг нийлүүлж байсан ч АНУ-ын цэргийн бэлэн байдлыг алдагдуулах вий гэсэн болгоомжлолоос үүдэн илүү хүчирхэг зүйл илгээхээс татгалзаж байсан юм.

Гэсэн хэдий ч ноён Байден хоёрдугаар сард 300 км хүртэлх зайд пуужин харвах боломжтой алсын тусгалын системийг илгээхийн тулд нууцаар зөвшөөрөл өгсөн гэж мэдэгджээ.

"Ерөнхийлөгчийн шууд заавраар АНУ Украинд алсын тусгалын АТАКМС нийлүүлсэн гэдгийг би баталж чадна" гэж Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Ведант Пател хэлэв.

"АНУ Украины аюулгүй байдлыг хангахын тулд энэхүү зэвсгийг илгээх болсноо эхэндээ мэдэгдээгүй" гэж тэрээр нэмж хэлэв.

Одоогоор хэдийг нь илгээсэн нь тодорхойгүй байгаа ч АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан Вашингтон нэмж илгээхээр төлөвлөж байгаа гэж мэдэгджээ.

Эх сурвалж: ВВС

Mонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Нурланбек Шакиев бараалхав
Mонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Нурланбек Шакиев бараалхав
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.