Угаартаж амиа алдсан хүүхдийн ээжийн бие сайжирч ухаан оржээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Угаартаж амиа алдсан хүүхдийн ээжийн бие сайжирч ухаан оржээ

/2024.04.25/: Цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн 11 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хүмүүс угаартсан байна гэх дуудлага мэдээлэл иржээ.

Уг дуудлага мэдээллийн дагуу нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн очиж ажиллахад Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хорооны нутаг дэвсгэрт оршин суух 50 орчим насны эмэгтэй бага насны хүүхдийн хамт угаартсан байдалтай байсан тул эмнэлгийн байгууллагын яаралтай тусламжийг үзүүлсэн.

Харамсалтай нь хүүхэд нас барсан байна. Эмэгтэйг эмнэлгийн байгууллагад хүргэсэн. Одоо ээжийн биеийн байдал тогтворжин ухаан орсон байна

УИХ-ын дарга Г.Занданшатар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Ким Ён Жү-г хүлээн авч уулзлаа
УИХ-ын дарга Г.Занданшатар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Ким Ён Жү-г хүлээн авч уулзлаа
 
Улаанбаатар хотын газар доорх шугам сүлжээг шинэчлэх, сэргээн засварлах төсөлд “Тяньхао олон улсын худалдаа” ХХК-тай хамтран ажиллана
Улаанбаатар хотын газар доорх шугам сүлжээг шинэчлэх, сэргээн засварлах төсөлд “Тяньхао олон улсын худалдаа” ХХК-тай хамтран ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.