“Монгол эр хүн” үзэсгэлэн Соёлын яамны үзэсгэлэнгийн галерейд дэлгэгдлээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Монгол эр хүн” үзэсгэлэн Соёлын яамны үзэсгэлэнгийн галерейд дэлгэгдлээ

/2024.04.17/: "Мөнгөн мод 2023" наадмын шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” хэмээх 10 цуврал бүтээл Соёлын яамны үзэсгэлэнгийн галерейд дэлгэгдлээ.

Тус бүтээлүүдэд нүүдэлчин ахуйн эрх чөлөөт байдал, монгол хүний мөн чанар, дотоод ертөнц, эх орноо хайрлах сэтгэл, түүх соёлоо өвлөн хамгаалж үеийн үед хадгалан эрхэмлэх зэрэг олон зүйлийг уран бүтээлч нээн харуулахыг зорьсон байна. Харахад энгийн ерөнхий хэв шинжтэй мэт боловч нүүрний хөдөлгөөн сэтгэл хөдлөл зэргийг маш нарийн тодорхой илэрхийлэн дүрсэлсэн байгаа нь нэн сонирхолтой юм.

May be art

Үзэсгэлэн 2024 оны дөрөвдүгээр сарын 05-ны өдрөөс тавдугаар сарын 03-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Эх сурвалж: Соёлын яам

Хуулийн төслүүдийг өргөн барилаа
Хуулийн төслүүдийг өргөн барилаа
 
Б.Лхагвасүрэн: Инфляц хоёр оронтой тоо руу орвол бид бодлогын хүүг хөндөх зайлшгүй шаардлагатай болно
Б.Лхагвасүрэн: Инфляц хоёр оронтой тоо руу орвол бид бодлогын хүүг хөндөх зайлшгүй шаардлагатай болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.