Их хэмжээний үнэт эдлэл залилаад гадаадад оргон зайлсан этгээдийг “Шувуу“ ажиллагааны хүрээнд авчирлаа
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Их хэмжээний үнэт эдлэл залилаад гадаадад оргон зайлсан этгээдийг “Шувуу“ ажиллагааны хүрээнд авчирлаа

/2024.04.17/: Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын “Хөх булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн "Ж"-г холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд өнөөдөр Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад албадан авчирлаа.

Уг этгээд нь “Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлагдаж байгаа оргодол этгээдүүдийн жагсаалтад багтсан ба 2019 онд үнэт эдлэлийн дэлгүүрээс их хэмжээний үнэт эдлэл залилсан гэх хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа гадаад улсад оргон зайлжээ.

Түүнийг Монгол Улсад авчрах ажиллагааг Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, Цагдаагийн ерөнхий газар хамтран зохион байгуулж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Эх сурвалж: ЦЕГ

Хэнтий, Дорнод, Архангай аймагт гарсан ой, хээрийн түймрүүдийг унтраалаа
Хэнтий, Дорнод, Архангай аймагт гарсан ой, хээрийн түймрүүдийг унтраалаа
 
Засгийн газар, УИХ-ын гишүүдийн 50 орчим хувь нь хурдан удмын адуутай
Засгийн газар, УИХ-ын гишүүдийн 50 орчим хувь нь хурдан удмын адуутай
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.