/2024.04.01/: Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт 35.743 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 525 хэргийг хүргүүлсэн байна.
Зөрчлийн шинжтэй 52.038 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 51.970 зөрчлийг шийдвэрлэсэн байна.
Эдгээрээс хүүхдийн эрхийг зөрчсөн 96 иргэнд 28.800.000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 290 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.
Цагдаагийн байгууллагаас өнгөрөгч 7 хоногт эрэн сурвалжлалтын чиглэлээр оргодол 37, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 145, сураггүй алга болсон хүн 99, шүүхээс даалгасан хүн 95, зөрчил үйлдсэн 47 хүнийг дэвшилтэт технологи ашиглан олж тогтоосон байна.
Шийдвэрлэсэн хэргээс дурдвал:
- Иргэн А, О нар нь Өмнөговь аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт хууль бусаар археологи, палеонтологийн малтлага хийж, олсон соёлын биет өв болох Протоцератопс үлэг гүрвэлийн хэлхээ ясны олдворыг 2024 оны 01 сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт бусадтай бүлэглэн соёлын биет өвийн худалдааг хууль бусаар явуулахыг завдсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.
- Иргэн Б нь бусадтай бүлэглэн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт 2024 оны 01 дүгээр сарын 26-аас 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хооронд тусгай зөвшөөрөлгүй ашигт малтмал олборлох зорилгоор газрын хэвлийд халдаж, 14.840.709 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.
- Иргэн Т нь бусадтай бүлэглэн Ховд аймгийн Алтай сумын нутаг дэвсгэрт 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдөр тусгай зөвшөөрөлгүй ашигт малтмал олборлох зорилгоор газрын хэвлийд халдаж, 6.386.666 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.
- Иргэн Э нь бусадтай бүлэглэн Дархан-уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэрт 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр тусгай зөвшөөрөлгүй ашигт малтмал олборлох зорилгоор газрын хэвлийд халдаж, 90,507.23 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.
- Иргэн Л нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хууль бусаар 31 ширхэг нойтон “Нарс” мод бэлтгэж, 11.336.061 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.
- Иргэн И нь Хөвсгөл аймгийн Ханх сумын нутаг дэвсгэрт энэ оны 03 дугаар сарын 13-ны өдөр хууль бусаар хуурай “Шинэс” модыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэж, 2.152.000 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.
- Иргэн О нь Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутаг дэвсгэрт 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хууль бусаар нойтон “Шинэс” мод бэлтгэж, 2.650.000 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.
- Иргэн Э нь Архангай аймгийн Ихтамир сумын нутаг дэвсгэрт 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 1.7 куб метр хэмжээтэй “Шинэс” мод бэлтгэж, 186.591 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.
- Иргэн Г нь Архангай аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 1.35 куб метр “Шинэс”, “Хуш” мод бэлтгэж, 266.717 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.
Шалгаж шийдвэрлэсэн онцлог зөрчлийн талаарх:
- Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр иргэн Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг тоглоомон буугаар айлган сүрдүүлэн, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, танхайрсан үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд зааснаар зөрчилд холбогдогчид шүүгчийн шийтгэврээр 100 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан.
- Иргэн Д нь 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцохдоо хориглосон нөхцөлөөр урсгал сөрж, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 30 дахь хэсэгт зааснаар зөрчилд холбогдогчид жолоодох эрхийг 3 сараар хасаж, 50 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан.
- Цахим орчинд энэ оны 03 дугаар сарын 15-ны өдөр нэр бүхий цахим хэрэглэгчийн хаягаас байршуулсан гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахад иргэн “Т” нь 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцохдоо хориглосон нөхцөлөөр урсгал сөрж, Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 30 дахь хэсэгт зааснаар зөрчилд холбогдогчид жолоодох эрхийг 3 сараар хасаж, 50 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан.
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.