Авлигатай тэмцэх болон хөрөнгө буцаах чиглэлээр Швейцар улстай хамтран ажиллана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Авлигатай тэмцэх болон хөрөнгө буцаах чиглэлээр Швейцар улстай хамтран ажиллана

/2024.03.27/: Монгол Улсын ерөнхий прокурорын газар, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (IDLO)-ын хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын институтийн шударга, ил тод байдал” төслийн хүрээнд Швейцарын Холбооны Улсын эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх, авлигатай тэмцэх болон хөрөнгө буцаах сайн туршлагыг судлах сургалт боллоо.

Тус сургалтад оролцсон Монгол Улсын прокурорын байгууллагын төлөөлөл Швейцар Улсын Холбооны хууль зүйн албаны Олон улсын эрх зүйн туслалцааны хэлтэс, Холбооны цагдаагийн газар, Авлигатай тэмцэх ажлын хэсэг, Мөнгө угаах гэмт хэргийг мэдээлэх алба зэрэг байгууллагуудын үйл ажиллагаатай биечлэн танилцаж, туршлага солилцсон байна.

Мөн Швейцарын Холбооны Улсын Ерөнхий прокурорын газрын төлөөлөлтэй уулзалт хийж, эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх, хулгайлагдсан хөрөнгө буцаах ажиллагааг шуурхай, үр дүнтэй зохион байгуулахад шууд харилцан мэдээлэл солилцох боломжийн талаар ярилцаж, талууд хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.

Эх сурвалж: ХЗДХЯ

Улаанбаатар-Хөшигийн хөндий чиглэлийн автозамын хөдөлгөөнийг нээлээ
Улаанбаатар-Хөшигийн хөндий чиглэлийн автозамын хөдөлгөөнийг нээлээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.